Т.САЙХАН

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулганы хуралдаан болж байна. 

Өнөөдрийн анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.  Мөн шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;

Улсын Их Хурлын даргыг сонгох;

нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;

Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;

Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;

Ерөнхий сайдыг томилох;

Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;

Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;

шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Эх сурвалж:www.polit.mn