Т.САЙХАН

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр /07.01/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн зургаадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын ерөнхийлөгчид товч танилцуулав.

Ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн СЕХ зургаадугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигч болон нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг хэлсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn