Б.Гарьд
Шинэ УИХ-ын удирдлагууд бараг тодорч байх шиг байна. Өнөөдөр УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга, цаашлаад Байнгын хорооны дарга нар сонгогдож томилогдоно. Эндээс хамгийн асуудалтай, шийдлээ олоход хэцүү байгаа нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга байна. Уг албан тушаалын төлөөх өрсөлдөөн өмнөх УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хооронд өрнөж байна. Мэдээж, АН энэ УИХ-д 30 гаруй гишүүнтэй болсон, тэр хэрээр Бүлгийн дарга болчих амбицтай гишүүд цөөнгүй бий. Гэвч дээрх хоёр эрхэм бүлэг дотроо хамгийн олон дэмжигчтэй учраас хэн нэг нь “сонгогдох”-оор нөхцөл үүсээд байгаа юм. Яг одоо АН-ынхан “…Хэнийгээ УИХ дахь бүлгийн дарга болгох вэ” гэдгийг “ярилцаж” байна.
Эх сурвалж: polit.mn