Т.САЙХАН

Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Хэсгийн хорооны дарга нар сонгогчдын санал өгөх үйл явцад маш их нөлөөлж байна. Тэд "Заавал МАН-ыг дэмжинэ шүү" гэж байна. Тухайлбал сонгогч саналын хуудсыг бөглөх үед хажууд нь очоод зааварлаж байгаа баримт бий.

Энэхүү асуудлын хүрээнд аль хэсгийн хорооны хэн гэдэг хүн зааварчилгаа өгсөн гэдгийг ил болгоно. 18.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, гарсан зөрчлийг мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, хэсгийн хороонд очиж саналаа өгсөн зарим иргэн өөрийн сонголтоо зураг авч баталгаажуулж байна.

Мөн мөнгө тараалт замбараагаа алдаж байна. Бид мөнгө тарааж, сонгогчдын саналд нөлөөлж байгааг баримтжуулсан. Гомдол гаргасан. 18:00 цагт нэр устай нь зарлана. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол байна. 20 сая төгрөгөөр торгуулсан гэсэн. Чингэлтэй дүүрэгт санал өгч байгаа иргэнд нөлөөлж байгаа үйлдлүүд гарч байна. Зөөврийн саналын хайрцагнаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан. Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ын гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна. Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарчээ. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна" гэв.

Тус намын зүгээс хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүсийг хуулиа мөрдөж ажиллахыг шаардлаа. 

Эх сурвалж:www.polit.mn