УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2024.06.28/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолцор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өгчээ. Тэрээр "УИХ-ын ес дэх удаагийн сонгууль түүхэн хариуцлагатай цаг үед болж байгаа гэдгээрээ онцлог. Ардчилал, шинэчлэлт өөрчлөлтийн хоёр дахь давлагаа болох шинэ 30 жил, шинэ сэргэлтийг эхлүүлж байна. Иймд ард иргэддээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn