Т.САЙХАН

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр /06.26/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Төв цэнгэлдэх хүрээлэнд 12000 суудал зассан. Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс эхлэн enaadam.mn вэб сайтаар цахимаар худалдаална. Төв цэнгэлдэх орчимд хоол, хүнсний 177 асарт, худалдаа үйлчилгээний 65 асарт зөвшөөрөл олгоно. Нэгдсэн асрын зохион байгуулалтыг бий болгосон. Төв цэнгэлдэх орчмыг “Нарантуул-1”, “Нарантуул-2” болгохгүйн тулд хувиараа худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй.  Мөн цэнгэлдэх орчимд 7850 орчим машины зогсоолыг бэлтгэсэн. Бүх зөвшөөрлийг долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ulaanbaatar.mn сайтаар олгоно. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг зөвхөн ААН-үүдэд, харин худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг иргэн, ААН-үүдэд олгоно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn