С.СҮРЭН

 

Н.Номтойбаярыг “ноцох” оролдлого тасралтгүй үргэлжилж байгаа. Сонгуулийн санал хураалтын өдөр ойртох тусам арга саам нь улам нарийсаж байна. Үүний нэг илрэл нь сонгуулиас 48 цаг хүрэхгүй хугацаанд буюу өчигдөр “Үндэсний Эвсэл”-ийн байранд төрийн цагдаа нар тролл баг баривчлахаар дайрч орсон явдал юм. Гэвч цагдаа нарын сүр хүчийг олон нийт дэмжих бус эгдүүцэж хүлээж авсан нь сонгогчдын боловсрол сайжирсныг, огт өөр болсныг харууллаа. Хуучныхаар бол “Н.Номтойбаяр тролл баг ажиллууллаа” гээд баруун солгойгүй “нүдэж” байх ёстой. Гэтэл эсрэгээрээ номт биш төрийн цагдаа нар элэг доог болж дуусах шив. Эцэст нь “Үндэсний Эвсэл”-ийн рейтингийг унагаах гэсэн эрх баригчдын санаархал бүтэхгүйгээр барахгүй эргээд Н.Номтойбаярт, түүний тэргүүлсэн “Үндэсний Эвсэл”-д харин ч хожил авчирч, дэмжигчдийн тоог үлэмж хэмжээгээр өсгөх шиг боллоо.

Сошиал сайтаар бамбай хийж араас нь сүр дуулиантайгаар нэгжлэг хийсэн энэ явдлын дараа “Үндэсний Эвсэл”-ээс шуурхай хурал зарлаж эрх баригчдад шаардлага хүргүүлэв. Тус шаардлагад “...“Үндэсний Эвсэл”-ийн сонгуулийн штабын байранд neguun.mn сайт зохион байгуулалттайгаар дайрч халдлаа. Тус сайтын сэтгүүлч гэх эмэгтэй орж ирсэн цагаасаа эхлэн 800 хятадын хэрэг, мөнгө угаалт, хүн худалдаалах гэмт хэрэг гэхчлэн утга хамааралгүй, урьдчилан бэлдсэн түлхүүр үгсээр тасралтгүй лайв хийлээ. Улмаар үймээн үүсгэж, цагдаа дуудан штабын байрыг битүүмжлэв.

Бэлдсэн хүнээсээ яриа авч, бэлдсэн цаасаа халааснаасаа баримт гэж гаргаж урт удаан “жүжиг” тоглож байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 48 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед зориудаар штабын үйл ажиллагааг саатуулж, халдаж байгаа нь илт зорилготой нь тодорхой байна. Үгээ бэлдсэн, үзүүлэхээ бэлдсэн, үйлдэл нь тавилттай энэ турхиралт улс төрд шинэ хүчин болсон “Үндэсний Эвсэл”-ийг зориудаар харлуулах гэсэн явуулга боллоо. Сонгуулийн санал авах өдрөөс хэдхэн хоногийн өмнө ард иргэдийн итгэл үнэмшилд халдаж, “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж буй олон мянган сонгогчдын итгэлийг мохоох гэсэн увайгүй энэ үйлдлээ эрх баригч хүчин зогсоохыг шаардаж байна” гэжээ.

Мөн энэ удаагийн сонгуулийн онцлогтой холбоотойгоор иргэдэд хоёр саналын хуудас ирнэ. Харин иргэд сонгогчид нам, эвслийг сонгох саналын хуудас дээр “Үндэсний Эвсэл”-ийг дугуйлснаар эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийг сонгож буй юм. “Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг тус Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж байгаа билээ. Тиймээс “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг дэмжиж байвал санал өгөх хуудасны нам, эвслийн хэсгээс “Үндэсний Эвсэл”-ийг сонгохыг уриаллаа.

Харин тойрогт нэр дэвшигчдийг сонгохдоо тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчдийг сонгох юм. Ингэхдээ мандатын тооноос илүү эсвэл дутуу дугуйлж болохгүй гэдгийг анхаараарай. Мөн бусад намын ухуулж буй нэг намын л таван нэр дэвшигчийг сонгохгүй бол саналын хуудас хүчингүй гэдэг нь ташаа мэдээлэл болохыг онцолъё.  “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” уриатай, “Үндэсний Эвсэл”-ээ дэмжээрэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)