Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхсөн энэ цаг үед МАН-аас говийн бүсэд нэр дэвшигчид Дорноговь аймгийн Сайншандад ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа.  МАН-аас долдугаар тойрогт  

  • Борхүүгийн Дэлгэрсайхан
  • Өлзийбаярын Золбаяр
  • Гомпилдоогийн Мөнхцэцэг
  • Нанзадын Наранбаатар
  • Батсүхийн Саранчимэг
  • Төмөртогоогийн Энхтүвшин 
  • Гомбодоржийн Батсуурь нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. 

Тэд Сайншандынхаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхан болон нэгдүгээр багийнхан, офицер, зах худалдааны төвүүдээр явж сонгуулийн сурталчилгааны уулзалтаа хийж, МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нэр дэвшигчид "Төрж өссөн нутагтаа төдийгүй, говийн бүсээ бүсчлэн хөгжүүлж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хүний хөгжил, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд боловсролын салбар, энэ салбарт зүрх сэтгэлээ зориулан ажиллаж яваа хүмүүсийнхээ ажиллаж амьдрах орчинг сайжруулахад анхаарч ажиллах болно. Мөн говийн бүсдээ соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх болно" гэдгийг онцолжээ. 

Эх сурвалж:www.polit.mn