УИХ-ын сонгуулийн баруун бүсийн тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан Увс нуурын хотгор, хархираа уулсын бэлд орших Увс аймгийн Улаангом сумын  иргэд сонгогчидтой уулзалт хийжээ.  Тэрээр "Увс аймагт Баруун бүсийн хөгжлийн чиглэл ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтууд ирэх жилүүдэд өрнөх болно. Улаангом суманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв цогцолборыг байгуулна. Ховд-Улаангом чиглэлийн 163 км автозам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулах бол Улаангом суманд олон улсын стандартад нийцсэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулна.

Улаангомын хиймэл нуур, Давстын Торхилог, Баруунтурууны Зүүнтуруун, Тээлийн боом, Тариалан, Түргэн, Тэс сум зэрэг газар тариалан эрхлэх, тэжээлийн ургамал тариалах боломжтой бүс нутгуудад хөв цөөрөм, услалтын систем байгуулна. Тус суманд байрлах дулааны 2-р станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл хийж, дулааны шинэ станц барьж, үйлдвэрийн болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэжээ. 

Эх сурвалж: www.polit.mn