Т.САЙХАН

Өчигдөр шөнө С.Зориг агсны хөшөөг бүслэн гинжилжээ. Энэ асуудлаар АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.  Хуульч Р.Булгамаа "С.Зориг агсны гэгээн дурсгалд зориулсан хөшөө бол Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай болон бусад хуулиар хамгаалагдсан түүхэн дурсгалт зүйл.С.Зориг агсны хөшөөний хөлийг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн байна. Яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг гэрчүүдийн хамтаар хийж байна.Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан соёлын үнэт зүйлсийг эвдэж, гэмтээх үйлдэл бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул шалгуулахаар хуулийн байгууллагад гомдлоо гаргаад байна. Ардчилсан нийгэм, хүний эрх, эрх чөлөөг боомилохыг хүссэн хэн нэгний санаа, зорилго бүхий үйлдэл байхыг үгүйсгэхгүй учир шалгуулна. Гэм буруутай этгээд хэн байхаас үл хамааран хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn