УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог буюу говийн бүсэд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд говийн бүсийн асуудлуудын гарц шийдлийг сайн мэдэх, хүчтэй өрсөлдөгчийн нэг юм. Тэгвэл Ц.Мөнхбат өчигдрөөс нэгэн шинэ санаачилгыг дэвшүүлэн, сонгуулийн компанит ажлаа үргэлжлүүлж байна. Өөрийн албан ёсны цахим хаяг болох Цагаанхүүгийн Мөнхбат https://www.facebook.com/munkhbat.tsagaankhuu хуудсаараа дамжуулан иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож эхэлжээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага учраас нэр дэвшигчид иргэн нэг бүртэй уулзах боломжгүй. Тиймээс Говийн бүсийнхэн маань цахим хувилбарыг сонгож, зураг дээр байгаа QR-ийг уншуулаад өөрийн тойрогт нэр дэвшиж буй Ц.Мөнхбаттай санал бодлоо солилцоорой.

Эх сурвалж:www.polit.mn