УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа хийж байна. Уулзалтын үеэр нэр дэвшигч Э.Батшугар "УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт нэг баг болон нэр дэвшиж байгаа залуусын хамт Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооныхоо иргэдтэй уулзалт хийж МАН-ын мөрийн хөтөлбөрөө сурталчлан иргэд сонгогчдынхоо саналыг нь сонссоор явна. Биднийг зорин ирсэн иргэд, сонгогчид цөөнгүй санал тавьж байгаагаас ахмадууд маань тэтгэвэр, тэтгэмжийн талаар асууж тодруулж байна. Тэр дундаа олон жил ярьж байгаа тэтгэврийг өвлүүлэх, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар сонирхож буйгаа илэрхийллээ. Тэгвэл намын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)