Б.Нямсүрэн
Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээнд 15-16 насны охидын ангилалд Э.Хүслэн мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд нийт долоон өрөг тоглож, зургаан оноо авсан юм. Э.Хүслэн эмэгтэйчүүдийн “WFM”, Төв аймгийн “Хан-Алтай” клубийн тамирчин билээ.
Сонирхуулахад, өнөөдөр Азийн аваргын стандарт төрөл эхэлж байна. Энэ удаагийн Азийн аваргад 33 улсын 650 гаруй өсвөрийн шатарчид, зургаан насны ангилалд оюун ухаанаа сорих ажээ.
Эх сурвалж: www.zms.mn