Ц.БАЯР
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт сонгуулийн 13 тойргийн 78 мандат, намын жагсаалтын 48 мандат, нийт 126 мандатын төлөө 22 улс төрийн нам, эвслээс 1336 нэр дэвшигч улс орон даяар өрсөлдөж байна. Ардчилсан намаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигч, олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигчиддээ улс орныхоо өнцөг булан бүрд ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэхээр нэр дэвшээд байна. Өнөөдөр тэд СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авцгаав. Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр “Ардчиллын үзэл санааг хамгаалагч нийт гишүүддээ амжилт, ялалтыг хүсэн ерөөе. Улс төрийн нам, эвслүүд бодлогоор мэтгэлцэж, шударгаар өрсөлдсөн, иргэд, сонгогч та бүхэн эргэцүүлэн тунгаасан сонгууль болох болтугай. Та бүхний сонголт оновчтой, шийдэл мэргэн байг” гэж баяр хүргэж амжилт хүслээ.
Эх сурвалж: www.polit.mn