З.БОЛД

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.

 

...Ардчилсан улс учраас энэ бүхнийг нээлттэй ярьж байгаа юм. Гэхдээ Элбэгдорж тусдаа хүн, Булган тусдаа хүн гэж боддог нийгэм бол ардчилал биш. Ялгаатай байдал болоод байгаа юм. Дотроо бодож байгаа зүйлийг хэлж чадахгүй явна гэдэг бол дарангуйлал шүү дээ. Эсвэл мэдэж байгаа зүйлээ залгиж өнгөрнө гэдэг бол эс үйлдэл шүү дээ. Чимгээ бол иргэн биш. Булган бол иргэн биш. Эмэгтэйчүүдийн баяр энэ хоёрт хамаагүй. Эрх чөлөө гэдэг бол зөвхөн Элбэгдорж л ярьж болдог зүйл. Элбэгдорж хүний эрх зөрчсөн бол энэ зөв зүйл гэдэг нь дүр эсгэсэн ардчилал. Хувь хүнд тохируулж үнэт зүйлээ худалдаад байна гэсэн үг. Нэг л зүйл дээр санаа зовж байна. Тэр юу вэ гэхээр яг сонгуулийн үед нийгэм ху­ваагдлаасаа болоод бүтэн дүгнэлтээ алдчихдаг. Газар нутгаа хамгаалъя гэдэг хүн газар нутгаа зарсан хүнийг дэмжээд явж байдаг. Гэхдээ өөрөө тэрийг мэддэггүй. Үүндээ дөрвөн жил харамсдаг. Энэ удаа хэдүүлээ тийм байгаад яах юм бэ. Үнэт зүйл, үнэт зүйл дээрээ л үлдэцгээе. Ярьсан ярьсандаа л байцгаая.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)