З.БОЛД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.
...Зориг байхгүй. Зоригийн хөшөө л байгаа. Зориг бол Ардчилсан хувьсгалын удирдагч биш. Тухайн үед хааяа архи уудаг байсан энгийн л нэг хүн. Зоригийг хөнөөсөн асуудал бол ахуйн, дээрмийн, золгүй хэрэг байсан. Улс төртэй огт холбоогүй. Зориг Ерөнхий сайд болох гэж байгаагүй. Гэж ярьж чадаж байгаа хүмүүс “Системийн авлига гэж байхгүй. Хүн битгий ярь” гэдэг. Гэтэл хүн ярихгүйгээр яаж авлигын хэргийг ярих вэ. “Өнгөрснөө яриад байна. Мартчихъя. Ирээдүйг л ярья. Хүний эрх ярья. Гэхдээ Чимгээ, Булган хоёр бол хүн биш. Энэ хоёрыг бол нийгэм яллаж болно. Энэ хоёрыгоо мартчихаад хүний эрх ярья” гэдэг. Энэ хүмүүс нөлөөллийн ажиллагаа хийж байгаа. “Больчих оо. Эвтэй байя. Гоё найрамдалтай явъя. Энэ том том стратегийн ордууд авчихсан, энэ бүлэглэлтэй эвлэрээд л явчихаач дээ. Тэгээд л мартчихъя л даа. Ярьж яах юм бэ” гэдэг. Яг ингээд 30 жил болчихсон. Тийм учраас л бид хатуу байх ёстой. Тийм учраас энэ тэмцэл хялбар биш. Энэ бас дуусах болоогүй. Энэ их мөнгө, энэ их гадаад дотоодын нөлөө, энэ их хэлхэлдчихсэн хууль хяналтын байгууллага, шүүхийн фракцын систем энэ бүхэн энэ цаг үед бүтэн шийдэгдэх үгүйг мэдэхгүй. Би нэг зүйлийг мэдэж байгаа нь бидний энэ ярьж байгаа зүйл, чуулганд хэлж байгаа үг, улс төрийн байр суурь, энэ бүхэн судлагдахуун болж үлдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)