Монгол Улсын тамирчид  олимпын наадамд анх оролцож эхэлсний 60 жилийн ой энэ 2024 онд тохиож буй. Мөн 2024 он бол Олимпын наадамтай жил.  Хүн төрөлхтний спортын их  баяр цэнгэл олимпын наадам тойрсон түүхэн үйл явдлууд  тохиож байгаа энэ жил “Зууны мэдээ” сонин “Олимп Лавлах”-ыг спортын сэтгүүлч Ц.Галбадрахын бэлтгэснээр цувралаар толилуулж байна.

 

АФИН-2004

Зуны олимпын XXVIII наадам

 

Грекийн АФИН хот

(2004.VIII.13-29)

 

202 орны 10625 тамирчин (6296 эрэгтэй, 4329 эмэгтэй) спортын 28 төрлөөр (301 багц медалийн төлөө) өрсөлдсөн.

 

Байр:

1. АНУ  (36 алт, 39 мөнгө, 26 хүрэл медаль)

2. БНХАУ  (32 алт, 17 мөнгө, 14 хүрэл)

3. ОХУ   (28 алт, 26 мөнгө, 36 хүрэл)

…71. МОНГОЛ (1 хүрэл)

 

МОНГОЛЫН БАГ

Зочин:

Ш.Магван (ОУОХ-ны гишүүн)

 

Төлөөлөгчдийн тэргүүн:

Д.Загдсүрэн

 

Багийн ахлагч:

Ц.Дамдин

 

Албаны хүмүүс:

Г.Пүрэв-Очир (БТСУХ)

С.Магсар (БТСУХ)

О.Мөнхбат (БТСУХ)

Ж.Отгонцагаан (МҮОХ)

Л.Тунгалаг (МҮОХ)

Ц.Баасанхүү (МҮОХ)

Д.Болдбаатар (Ивээн тэтгэгч)

Ч.Насанбат (Эмч)

Э.Энхбаяр (Эмч)

Р.Манлай (“Таван цагариг” сонины сурвалжлагч)

Г.Отгонжаргал (Монголын үндэсний телевизийн сурвалжлагч)

А.Тэмүүлэн (ТV-5 телевизийн сурвалжлагч)

Б.Оюунаа (ТV-5 телевизийн сурвалжлагч)

Х.Мөнхтуяа (ТV-5 телевизийн зураглаач)

Д.Сарангэрэл  (ТV-5 телевизийн захирал)

 

Оролцсон төрөл:

Бокс, буудлага, жүдо, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлт, чөлөөт бөх

 

Тамирчид:

 

Бокс:

Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ

 

Буудлага:

Отрядын Гүндэгмаа

 

Жүдо:

Гантөмөрийн Дашдаваа, Хашбаатарын Цагаанбаатар,  Дамдины Сүлдбаяр, Дамдинсүрэнгийн Нямхүү, Цэнд-Аюушийн Очирбат, Батжаргалын Одхүү,  Хишигбатын Эрдэнэт-Од, Эрдэнэ-Очирын Долгормаа

 

Хөнгөн атлетик:

Бат-Очирын Сэр-Од, Лувсанлхүндэгийн Отгонбаяр

 

Хүндийг өргөлт:

Намхайдоржийн Баярмаа

 

Усанд сэлэлт:

Андрейн Тамир

 

Чөлөөт бөх:

Баяраагийн Наранбаатар, Оюунбилэгийн Пүрэвбаатар, Түвшинтөрийн Энхтуяа, Гэлэгжамцын Өсөхбаяр,  Цогтбазарын Энхжаргал,  Очирбатын Бурмаа

 

Дасгалжуулагч:

Г.Оюунболд (Бокс)

Л.Ундралбат (Буудлага)

Ч.Насантогтох, С.Эрдэнэбат, Г.Жамсран (Жүдо)

Б.Чулуунпүрэв (Хүндийг өргөлт)

Ч.Дамдиншарав, Б.Болд, А.Ганбаатар, Т.Сүхбаатар (Чөлөөт бөх)

 

Тугч:

Д.Нямхүү (Жүдо)

 

БОКС

 

60 кг:

(28 тамирчин)

 

1. Марио Кинделан (Куба)

2. Амир Хан (Их Британи)

3. Серик Елеуов (Казахстан)

Мурат Храчёв (ОХУ)

...9. У.МӨНХ-ЭРДЭНЭ (МОНГОЛ)

 

У.МӨНХ-ЭРДЭНЭ:

1. Майкл Медор (Мавритан)-ыг 29:23,

2. Жон Суб Байк (БНСУ)-д 22:33.

 

 

БУУДЛАГА

 

Эмэгтэй:

Спорт гар бууны 25 метрийн дасгал:

(37 тамирчин)

 

1. Мария Гроздева (Болгар)  585+103,2=688,2

2. Ленка Хыкова (Чех)  588+99,8=687,8

3. Ирада Ашумова (Азербайжан)  588+99,3=687,3

…5. Д.МӨНХБАЯР (Герман)  583+101,6=684,6

...6. О.ГҮНДЭГМАА (МОНГОЛ) 583+100,4=683,4

 

Хийн гар бууны 10 метрийн дасгал:

(41 тамирчин)

 

1. Олена Костевич (Украин)  384+99.3=483,3 (нэмэлт буудлага 10,2)

2. Ясна Секарич (Серб)  387+96.3=483,3 (нэмэлт буудлага 9,4)

3. Мария Гроздева (Болгар)   386+96.3=482,3

…6. Д.МӨНХБАЯР (Монголын уугуул, Германы иргэн)  385+96.9=481,9

…16. О.ГҮНДЭГМАА (МОНГОЛ) 380

 

ЖҮДО

 

Эрэгтэй:

60 кг:

(33 тамирчин)

 

1. Тадахиро Номүра (Япон)

2. Нестор Хергиани (Гүрж)

3. Х.ЦАГААНБААТАР (МОНГОЛ)

Чой Мин Хо (БНСУ)

 

Х.ЦАГААНБААТАР:

1. Гоц мөргөсөн,

2. Шах Акрам (Энэтхэг)-ийг цэвэр,

3. Таражэ Уильямс (АНУ)-ыг цэвэр,

4. Дэлхийн аварга Чой Мин Хо (БНСУ)-ыг цэвэр,

5. Атланта, Сиднейн олимпийн аварга Тадахиро Номүра (Япон)-д цэвэр,

6. Кенжи Уэмацу (Испани)-ийг торгуулиар.

 

66 кг:

(31 тамирчин)

 

1. Масато Учишиба (Япон)

2. Йозеф Крнач (Словак)

3. Nорданис Аренсибия (Куба)

Георги Георгиев (Болгар)

...12. Г.ДАШДАВАА (МОНГОЛ)

 

Г.ДАШДАВАА:

1. Дэлхийн аваргын хүрэл медальт Георгиос Вазагашвили (Грек)-ийг торгуулиар,

2. Масато Учишиба (Япон)-д цэвэр, 

3. Хорхе Ленчина (Аргентин)-д цэвэр.

 

73 кг:

(33 тамирчин)

 

1. Ли Вон Хи (БНСУ)

2. Виталий Макаров (ОХУ)

3. Жеймс Педро (АНУ)

Лаендру Гильеру (Бразил)

...9. Д.СҮЛДБАЯР (МОНГОЛ)

 

Д.СҮЛДБАЯР:

1. Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Всеволод Зеленийс (Латви)-ийг цэвэр,

2. Бернар Этого Мвондо (Камерун)-ыг юүкогоор,

3. Дэлхийн аварга Виталий Макаров (ОХУ)-д торгуулиар,

4. Давид Кевхишвили (Гүрж)-д юүкогоор.

 

81 кг:

(32 тамирчин)

 

1. Илиас Илиадис (Грек)

2. Роман Гонтюк (Украин)

3. Дмитрий Носов (ОХУ)

Флавиу Канту (Бразил)

...17. Д.НЯМХҮҮ (МОНГОЛ)

 

Д.НЯМХҮҮ:

1. Габриэль Исраил Артега (Куба)-д вазаригаар.

 

90 кг:

(32 тамирчин)

 

1. Зураб Звиадаури (Гүрж)

2. Хирош Изүми (Япон)

3. Хасанби Таов (ОХУ)

Марк Хейзинга (Нидерланд)

...16. Ц.ОЧИРБАТ (МОНГОЛ)

 

Ц.ОЧИРБАТ:

1. Баю Крисна (Индонез)-ийг вазаригаар,

2. Карлос Онарато (Бразил)-д вазаригаар.

 

-100 кг:

(33 тамирчин)

 

1. Игорь Макаров (Беларусь)

2. Жан Сүн Хо (БНСУ)

3. Михаэл Юрак (Герман)

Ариэль Зееви (Израиль)

...29. Б.ОДХҮҮ (МОНГОЛ)

 

Б.ОДХҮҮ:

1. Ивери Жикураули (Гүрж)-д цэвэр.

Эмэгтэй:

57 кг:

(23 тамирчин)

 

1. Ивонн Бёниш (Герман)

2. Ке Сун Хуй (БНАСАУ)

3. Дебора Гравенстейн (Нидерланд)

Юрислейди Лупетей (Куба)

...13. Х.ЭРДЭНЭТ-ОД (МОНГОЛ)

 

Х.ЭРДЭНЭТ-ОД:

1. Гоц мөргөсөн,

2. Кэй Кусакабэ (Япон)-д юүкогоор.

 

+78 кг:

(22 тамирчин)

 

1. Маки Цукада (Япон)

2. Дайма Бельтран (Куба)

3. Тея Донгузашвили (ОХУ)

Сүнь Фүмин (БНХАУ)

...15. Э.ДОЛГОРМАА (МОНГОЛ)

 

Э.ДОЛГОРМАА:

1. Ли Сяо Хун (Тайвань)-ийг юүкогоор,

2. Марина Прокофьева (Украин)-д вазаригаар.

 

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Эрэгтэй:

Марафон гүйлт (42 км, 195 метр):

(102 тамирчин)

 

1. Стефано Бальдини (Итали)  2 цаг, 10 минут, 55 секунд

2. Мебратом Кефлезиги (АНУ)  2.11.29

3. Вандерлей де Лима (Бразил)  2.12.11

…75. Б.СЭР-ОД (МОНГОЛ) 2.33.24

 

Эмэгтэй:

Марафон гүйлт (42 км, 195 метр):

(81 тамирчин)

 

1. Мизүки Ногүчи (Япон)  2 цаг, 26 минут, 20 секунд

2. Катрин Ндереба  (Кени)  2.26.32

3. Дина Кастор (АНУ)  2.27.20

…66. Л.ОТГОНБАЯР (МОНГОЛ) 3.48.42

 

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

 

Эмэгтэй:

58 кг:

(14 тамирчин)

 

1. Чэнь Яньчин (БНХАУ)  237,5 кг (огцом 107,5+түлхэлттэй 130)

2. Ри Сон Хуй (БНАСАУ)  232,5 (102,5+130)

3. Ванди Камэаим (Тайланд)  230,0 (102,5+127,5)

…14. Т.БАЯРМАА (МОНГОЛ) 195,0 (87,5+107,5)

 

УСАНД СЭЛЭЛТ

 

Эрэгтэй:

100 метрийн чөлөөт сэлэлт:

(71 тамирчин)

 

1. Питер Ван ден Хугенбанд (Нидерланд) 48.17

2. Р.Марк Шуман (ӨАБНУ) 48.23

3. Иан Торп (Австрали) 48.56

…64. А.ТАМИР (МОНГОЛ) 57.29 

 

ЧӨЛӨӨТ БӨХ

 

Эрэгтэй:

55 кг:

(22 тамирчин)

 

1. Мавлет Батиров (ОХУ)

2. Стефен Абас (АНУ)

3. Чикара Танабэ (Япон)

...12. Б.НАРАНБААТАР (МОНГОЛ)

 

Б.НАРАНБААТАР:

1. Бабак Нурзад (Иран)-ыг 6:0,

2. Ким Хио Суб (БНСУ)-д 3:4.

 

60 кг:

(19 тамирчин)

 

1. Яндро Куинтана (Куба)

2. Масоуд Мостафа Жокар (Иран)

3. Кэнжи Иноүэ (Япон)

...13. О.ПҮРЭВБААТАР (МОНГОЛ)

 

О.ПҮРЭВБААТАР:

1. Давид Погосян (Гүрж)-д 2:4,

2. Эрик Герреро (АНУ)-ыг 3:1.

 

96 кг:

(21 тамирчин)

 

1. Хаджимурат Гацалов (ОХУ)

2. Магомед Ибрагимов (Узбекстан)

3. Алиреза Хейдари (Иран)

...20. Т.ЭНХТУЯА (МОНГОЛ)

 

Т.ЭНХТУЯА:

1. Фатих Цакироглу (Турк)-д цэвэр,

2. Александр Шемаров (Беларусь)-т 0:5. 

 

120 кг:

(20 тамирчин)

 

1. Артур Таймазов (Узбекистан)

2. Алиреза Резаи (Иран)

3. Айдин Полатчи (Турк)

...12. Г.ӨСӨХБАЯР (МОНГОЛ)

 

Г.ӨСӨХБАЯР:

1. Борис Хринкевич (Беларус)-ыг 6:0,

2. Алиреза Резаи (Иран)-д 0:3,

3. Божида Бояжиев (Болгар)-т  цэвэр.

 

Эмэгтэй:

48 кг:

(14 тамирчин)

 

1. Ирина Мерлени (Украин)

2. Чихарү Ичо (Япон)

3. Патричиа Миранда (АНУ)

…8. Ц.ЭНХЖАРГАЛ (МОНГОЛ)

 

Ц.ЭНХЖАРГАЛ:

1. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бертене Анжелик (Франц)-д 4:7,

2. Леополдина Росс (Гвинейн Бисау)-г 12:0,

3. Бригит Вагнер (Герман)-д 0:3.

 

72 кг:

(12 тамирчин)

 

1. Ван Шү (БНХАУ)

2. Гюзел Манюрова (ОХУ)

3. Киоко Хамагүчи (Япон)

…10. О.БУРМАА (МОНГОЛ)

 

О.БУРМАА:

1. Мария Луиза Вриони (Грек)-т 3:4,

2. Светлано Саенко (Украин)-д  0:3.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)