Т.САЙХАН

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт буюу говийн бүсэд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон. Тэрээр тухайн бүсэд АН-аас нэр дэвшиж байгаа цорын ганц эмэгтэй юм.  Л.Мөнхбаясгалан говийн нутгийн бэр бөгөөд шударга ёсны дуу хоолой болох цаг ирсэн хэмээн тухайн тойргийг амлан авчээ.  Түүнтэй МАН-аас  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг Б.Саранчимэг, Н.Наранбаатар, Г.Батсуурь,  ЕТГ-ын дарга Ө.Золбаяр гэсэн нэлээд хүчтэй хүчтэй баг өрсөлдөж байна.  Харин  АН-аас  Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, Н.Энхбат,  Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Л.Одсэр нар нэр дэвшин өрсөлдөж байна.  Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр, МоАХ фракцынх хэмээгддэг билээ. 

Эх сурвалж:www.polit.mn