Өнөөдөр бурхан багшийн их дүйчэн өдөр. Учир нь бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр ажээ. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад энэ өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны УИХ-ын чуулганаар бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан билээ.

Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Католик шашны сонгогдсон кардинал ба Апостолик тэргүүн, Монголын муслимуудын холбооны тэргүүн, Монголын бөө мөргөлийн төлөөлөл, буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд, сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. 

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы урд талбайд бурхан багшийн гурван шүтээн дүрийн өмнө сүсэгтэн олон усан тахил өргөж байна.

Батцагаан цогчэн дуган доторх сүсэгтэн олны мөргөл.

Мөн засал хиийлгэж байлаа.

Жагсагчид Гандантэгчэнлин хийдийн төв хаалгаар орж ирлээ. 

 

Бурхан багшийн гурван шүтээн дүрд мандал өргөлөө.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж хурсан олонд хандаж үг хэллээ.

Улаанбаатар чуулгын дуучин хурсан олонд "Би монгол хүн" дуугаар ая дууны мэнд дэвшүүлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн мэндчилгээг сонордууллаа.

Эх сурвалж www.zms.mn