Т.САЙХАН

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж буй талаар мэдээллээ. Энэ үеэр АН-ын гишүүн Б.Баттүвшин "Ардчилсан нам сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явууллаа. Хэд хэдэн зөрчил илэрлээ. АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн нэр дэвших дүрэмтэй. Гэтэл АН-ын ҮБХ-ны хуралдаанаар АН-ын гишүүн бус, ҮБХ-ны гишүүн бус 38 хүн нэр дэвшиж байгаа тул СЕХ-нд гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд зарга мэдүүлнэ. Үүнийг ҮБХ-ны 100 гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан" гэв.

Элчин сайд асан Ц.Сүхбаатар:-Сонгуульд улс төрийн намыг төлөөлж нэр дэвшинэ гэдэг маш хариуцлагатай асуудал. Нэр цэвэр, улсыг төлөөлж ажиллах мэдлэг чадвартай хүмүүс нэр дэвших ёстой. Гэтэл энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг хараад маш их харамсаж байна. Олон улсад холимог тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд дөрвөн жилийн өмнө нэр дэвшигчдийг зарладаг. Гэтэл өнөөдөр АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь сонгуулийн өмнө гарч ирсэн явдал гарлаа. Ямар үзэл, шалгуураар гарч ирж байгаа нь ойлгомжгүй. Нэг хүнд үнэнч зүтгэсэн хүмүүс цэвэр намынхаа төлөө явдаг хүмүүсийн өмнө нэрс нь орсон нь хуйвалдаан гэж харж байна. 

АН-ын гишүүн Д.Сосорбарам:- Ардчиллыг, эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах нөхцөлдсөн үйл явдал болж байна. Үүнийг гүйцэтгэгч нь Х.Баттулга гэдэг нөхөр. Энэ хүн АН-ын гишүүн эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгч байхдаа гишүүнээс татгалзсан хүн. АН-ын гишүүн эсэх нь мэдэгдэхгүй, ҮБХ-ны гишүүн бус байж нэр дэвшсэн 38 хүн байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn