Т.САЙХАН
Улс төрийн нам, эвслүүд өчигдөр хурлаа хийж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт болон жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсээ тодруулсан. Тэр дундаа АН-ын ҮБХ-ны хурал нэлээд ширүүн болж, өнөөдөр /05.21/ шүүмжилж байр сууриа илэрхийлэгсэд нэлээд олон байна. Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан "Монголын ардчилал маань “нохойн наадам” болж дууссаныг хараад, түүний тэнгэрлэг онгодтой байсан үеийг эргэн санаад шимширч сууна даа. Үйл хэрэгт бус, эрх мэдэлд үхэлдснээс үүдэлтэй “Галзуу” өвчин байдаг л юм байна. Нүд хальтрам харагдах аж" гэх байр суурийг илэрхийлжээ.
Эх сурвалж:www.polit.mn