Ж.Тэнүүн

"Зөв Найзууд" НҮТББ нь соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын хэмжээнд 4000 гаруй гишүүнтэй сайн дурын байгууллага юм. Энэ жил тус байгууллагын үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ирэх бямба гарагт "Ub place"-д хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Энэ талаар "Зөв Найзууд" НҮТББ-ын тэргүүн Ш.Эрдэнэбат "Манай байгууллага бол сайн санааны үндсэн дээр нэгдэж нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Бид улс төр, шашнаас ангид байж нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн хувь хүний хөгжлийн сургалт, зөвлөгөө, спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Бид гурван жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг "Ub place"-д зохион байгуулна. Олон нийтийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв. Мөн тус байгууллагын хамт олон хүндэтгэлийн арга хэмжээний дараагаар сонгуулийн үеэр үйл ажиллагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдлээ. 

Эх сурвалж: www.zms.mn