Ж.Тэнүүн 

Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгийн төлөөлөл "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. 

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд " 2024 оны сонгуулийн нэр дэвшигчид тодрохоор намууд бага хурлаа хийж байгаа энэ үед эрх баригч Монгол Ардын нам төрийн эрхийг хууль бусаар авахаар нэр дэвшигчид нь маш олон хууль бус сурталчилгаануудыг хийж, хөдөө орон нутгаар явж байна. Тухайлбал Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бэлэн мөнгө тараасан гэх мэдээлэл надад ирсэн.

Тэрээр уралдаан тэмцээн зохион байгуулах нэр дор их хэмжээний мөнгийг тараасан байна. Энэ тухай тухайн тэмцээнд оролцсон оюутнуудын төлөөлөл баримт нотолгоотойгоор мэдээлээд байна.  Тиймээс Увс аймгийн ИТХ-ын даргын хувьд энэ асуудлыг ЦЕГ, СЕХ, Монгол Улсын ерөнхий сайд Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ерөнхий прокурорт шалгуулах хүсэлт гаргаад байна. Ч.Хүрэлбаатар сайдын албаны хүмүүс мөнгө тараахдаа нэг оюутанд 100 мянган төгрөг өгч, гэрийн хаяг, утасны дугаар, регистрийн дугаарыг тэмдэглэж авсан байна. Иймд бид энэхүү төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгуулах албан тоотыг нотлох баримтын хамт хүргүүлж байна" гэлээ.  

Эх сурвалж: www.zms.mn