С.УРТНАСАН
“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад томуу ихэссэн энэ үед эмчилгээний тосондоо 1+1 урамшуулал зарлаж байгаа талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тухайлбал, тус компанийг үүсгэн байгуулагч Ч.Оюунцэцэг “Манай компани байгуулагдаад 20 жил болж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийнхээ дархлааг дэмжих зорилгоор эмчилгээний тоснууддаа 1+1 урамшуулал зарлалаа. Урамшуулал нь энэ сарын 28-29-ний өдрүүдэд Сансарын Имарт болон хорооллын Номин их дэлгүүрт зохион байгуулагдаж байгаа. Утаатай, ханиад томуутай үед хүүхэд хөгшдийн дархлаа ихээр унаж байдаг. Тэгвэл энэ үед дархлаагаа дэмжих зорилгоор үхрийн ширээс гаргаж авсан амин дэмтэй тос хэрэглэхийг манай компаниас зөвлөж байна” гэв. Нойр, дархлаа сайтай байх нь эрүүл байхын үндэс юм. Үйл ажиллагаагаа явуулаад 11 жил болж байгаа “Тугалчин хүү” үе мөчний тос нь хүний биеийн алдагдсан коллагеныг 100 хувь нөхөж, булчин суллах, шарх хурдан эдгээх, үе хоорондын өвчлөлийг эдгээх үйлчилгээтэй юм. Энэхүү тосыг үе мөчний өвчлөлд зориулж гаргасан ч хэрэглэгчдээс нь хэрх, тулаа, зөөлөн эдийн гэмтэлд тустай байгаа талаар сэтгэгдлүүдийг ирүүлсэн байна. Тосны давуу тал нь зөвхөн монголын говьд ургадаг эмийн ургамлууд болон лаванда цэцгийн орцтой коллагены өндөр агууламжтай ба бүх насныхан хэрэглэх боломжтой гэнэ.
Эх сурвалж: www.polit.mn