Б.ТУУЛ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" -ийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь  2024 оны тавдугаар сарын 24- 27-ны хооронд Хүй долоон худагт болох юм байна. Энэ тухай “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас зохион байгуулагчид мэдээлсэн юм.

Уг фестиваль нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол ард түмний уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох бөө мөргөл, зан заншил, нүүдэлчин аж ахуй, язгуур урлаг, эрийн гурван наадам, түүх, соёл, Монголын бүх гайхамшигт зүйлсийг Дэлхийн бүх улс үндэстэнд болон Монголын ард түмэндээ нэг дор түгээн дэлгэрүүлэх зорилготой гэдгийг онцоллоо.

Дэлхийн бөөгийн фестиваль энэ жил хоёр дохь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголд зочлох сонирхолыг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ болох чухал ач холбогдолтойг тототгов. Энэхүү фестивальд БНСУ, Франц, Швед,Швейцари, АНУ, Канадын уугуул индиан, Япон, Перу зэрэг 28  улсаас 200 гаруй бөө, манай улсаас 500 гаруй бөө оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.  

Фестивалийн үеэр тухайн улсын бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлэхээс гадна нарны тахилга, бөөгийн туг сүлд залах ёслол, тэнгэрийн дуудлага зан үйл, галын тахилга болон олон улсын бөө нар өөр өөрсдийн улсын ёс заншил, бөө бөөллөгөө үзүүлбэр үзүүлэх болох аж. Мөн 128 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, нум сум харвааны тэмцээн, шагайн наадгай, морьт харвааны үзүүлбэр зэрэг бэсрэг наадам болно гэв.

Эх сурвалж: www.zms.mn