Б.ТУУЛ

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  “Өргүй Монгол хөдөлгөөн”-ний тэргүүн Т.Баярхүү Өнөөдөр барааны үнийн өсөлт монголчуудын гол зовлон болж байна. Олж байгаа орлого нь зээлээ төлөх ямар ч боломжгүй. Авч байгаа цалин нь амьдралд хүрдэггүй. Зээлийн хүү, татварын дарамтад зэрэгт орж монголчууд өөдлөхгүй байна. Өргүй монгол хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болох хугацаандаа иргэд юунаас болж өрөнд ороод байгаа судалгааг хийж үзсэн.  Өнөөдөр Монголыг өр зээлэнд оруулаад байгаа мөнгөний бодлогын цаана Шадар сайд Ч.Хүрэлбаатарын буруутай тооцоолол гол зовлонг авчирсан  байдаг.

Тухайлбал, 2009 онд Монгол Улсын гадаад өр 2 тэрбум америк доллар байсан. Харин өнөөдөр 35 тэрбум америк долларын өртэй болсон. 33 тэрбум америк доллараар өр нэмэгдсэн. Бүх монголчуудыг орон сууцтай болгож, дундаж цалин 5000 ам доллар болгох хэмжээний ханшийн алдагдлыг Ч.Хүрэлбаатарын гайгаар алдсан.

Ч.Хүрэлбаатарын буруу бодлого, тооцооллоос болж тэтгэврийн хөгшид 43.2 их наядын зээл авч 750 тэрбум төгрөгийн хүү луйвардуулсан. Миний өр зээлийн талаарх 20 жилийн судалгаа явсаар байгаад эцэст нь энэ хүний буруу тооцоо судалгаан дээр ирээд тулсан байдаг” хэмээн хэлэв.

Эх сурвалж: www.zms.mn