Н.Жаргалмаа

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ, Цахим өртөө холбоо нар хамтран 2024 оны УИХ-ын сонгуульд гадаадад оршин суугаа иргэд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хийлээ.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл “Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Ингэхдээ сонгуулийн тухай хуульд зааснаар хилийн чанадад оршин суугаа иргэд зөвхөн 48 хувийг сонгоход оролцох юм. Хэдийгээр санал авах үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжиж байгаа нь сайшаалтай ч 126-н гишүүний 48-д саналаа өгнө гэдэг нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаагийн илрэл юм.

Энэ тухай асуудлаар бид Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Харин цэцийн гишүүн Э.Энхтуяа гуравдугаар сард хэлэлцэх асуудал биш хэмээх тогтоол гаргасан юм. Тиймээс хилийн чанадад оршин суугаа иргэд зургаадугаар сарын 14-ны өдрийн дуустал  https://election.burtgel.gov.mn/сайтад хандан бүртгэлээ хийлгэж 20-23-ны өдрүүдэд дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж саналаа өгөөрэй. Мөн нэмж хэлэхэд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэв. УИХ-ын сонгууль явагдах өдрүүдэд гадаад орныг зорих иргэд мөн дээрх холбоосоор бүртгүүлж өөрийн байгаа улсдаа саналаа өгөх боломжтой. 

Эх сурвалж: www.zms.mn