Соёлын яам, Соёл урлагийн газраас хамтран Соёлын бүтээл үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Монголчуудын үндэсний бахархал, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд, залууст болон Монголыг зорьж ирсэн жуулчдад таниулах зорилготой "Монгол гэр" үзэсгэлэн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэнд Монголын угсаатан ястаны онцлогийг харуулсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баяжуулж хөгжүүлсэн гэрүүдийг барьжээ. Мөн гэрүүдийн дотоод тавилга, эд хогшил нь харилцан адилгүй хэв шинж, түүхтэй бөгөөд Монголын уламжлалт соёл, өвийг сурталчилан таниулах ач холбогдолтой юм. Үзэсгэлэн энэ сарын 12 -ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд "Монгол гэрийн уламжлал, шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурал, "Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Та бүхэн "Монгол гэр" үзэсгэлэнгээр морилон саатаж, Монголын үнэт өв, уламжлалт ахуй соёлтой танилцаарай. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Гадаадын жуулчид тоорцог малгайг ихэд сонирхож байв.
Монгол гэрийг хүүхэд, залууст болон Монголыг зорьж ирсэн жуулчдад таниулах зорилготой ажээ.
"Монгол гэр" үзэсгэлэнг зорьж ирсэн хүмүүсийн анхаарлыг сийлбэртэй гэрүүд татаж байлаа.
Гэр доторх гэрүүд.
Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэн, худалдааг үзэж сонирхохын сацуу амралт, чөлөөт цагаа ч хөгжилтэй өнгөрүүлж байна.
Сэлэнгэ аймгаас үзэсгэлэнд оролцож буй сийлбэртэй гэр.
Үүлэн болон уулан хээ, алхан хээ, уламжлалт хээгээр урласан зааны суурьтай унь.
Сэлэнгэ аймгийн 17 сум.
Сийлбэртэй сандал.
Эсгийн дээр зурж, түлж хийсэн эсгий урлал.
"Монголын нэг өдөр".
Эх сурвалж www.zms.mn