Н.Жаргалмаа

Сэтгүүлч Б.Болдбаатар гурилын үнийг буулгах асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэрээр “Өмнө нь зохион байгуулсан хэвлэлийн хурлаар гурилын үнийг буулгаж, импортыг дэмжээд өгөөч гэх санаачилгыг гаргасан. Ирэх сарын 1-нэс эхлэн гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гарсан. Ингэснээр зах зээл дээрх үнэ буурах болно. Тиймээс үүнийг дагаж талх, нарийн боов гурилан бүтээгдэхүүний үнэ ч гэсэн буурах ёстой.

Мах, гурил бол иргэдийн өдөр тутмын хүнсэндээ тогтмол хэрэглэдэг манай улсын стратегийн гол бүтээгдэхүүн юм. Учир нь гурилын үнийн өсөлт инфляцын 15 хувийг бүрдүүлж байдаг. Тиймээс үнийг хөөргөлтийг зохицуулж иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж өгөх хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: www.zms.mn