Т.САЙХАН
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг танилцууллаа. Тэрээр "Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyraa Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадралыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад cyyx Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайваныг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилох саналыг танилцуулж байна" гэв.
Тус асуудлыг хэлэлцэхийн өмнөх нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Урд хөрштэй холбоотой элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас хаалттай горимд шилжүүлэх санал гаргаж байна" гэв.
Гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулж олонх дэмжсэнээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжүүллээ.
Эх сурвалж:www.polit.mn