Б.АЛТАНГЭРЭЛ
Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө.
Тэрээр "2016 онд АН-ын дарга нар ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьцааг 300 мянгаар дээрэлхэж авсан асуудал нийгэмд маш том гажуудал үүссэн. Монгол Улс олон даяар дээрэлхэлтийг эсэргүүцэж байгаа. 2016 онд 136 дугаар тогтоолоор С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 1072 хувьцааг иргэдээс хуурч авснаар нэн ядуу иргэд ногдол ашиг авч чадаагүй.
Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарт 136 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлт өгсөн. АН сөрөг хүчин хийж чадахгүй, залуучуудаа адалж, дээрэлхэж байна.
72 цагийн хугацаатай АН-д шаардлага хүргүүлж, суулт зарлана.С.Баярцогт өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж намынхаа дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцлэхийг шаардаж байна.
Тухайн үед гаргасан 136 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар одоогийн Засгийн газарт хүсэлт өгөөд дийлсэнгүй. Тиймээс АН өөрсдийн хийсэн жонхуугаа цэвэрлэ.
Оюутолгой төслөөс Монголын нэг ч иргэн ногдол ашиг авч чадахгүй байгаа. 2016 онд 136 дугаар тогтоол МАН-д хэрэгтэй, АН-ын нэр хүндийг гутаах бодлогыг С.Баярцогтын толгойгоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар жонхуу зуурав гэсэн мэдээлэл гарч байсан. Одоо С.Баярцогт АН-ыг жонхууруулаад сууж байна. Залуучууд нь АН-ын ахмадуудад үг хэлж чадах больж, тойргоо гуйсан, нийгэмд сөрөг хүчин хийхгүй байна. Хэрэв 72 цагийн дотор АН-ын дарга нар нэг сая иргэний эрх ашгийг хамгаалаад уучлалт гуйхгүй бол би болон АН-ын анхан шатны гишүүд намаас гарч буйгаа мэдэгдэнэ" хэмээв.
Эх сурвалж: www.polit.mn