Б.ГАРЬД

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Долоон жилийн өмнө уг хэргийг үйлдсэн хүмүүст шүүх ял оноосон. Гэсэн ч өнөөдөр тэр хүмүүс хэлмэгдсэн болж таараад байна. Улмаар энэ хэргийн талаар огт өөр зүйл яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд хэд хэдэн ноцтой асуудлыг хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Тухайлбал, бараг сарын өмнөөс хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр эх сурвалжуудын ярьж эхэлсэн “...С.Зоригтой хамгийн сүүлд хотын төвийн ресторанд тухайн үеийн “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлж байсан МҮАН, МСДН-ын харьяалал бүхий 11 хүн уулзсан. Тэр уулзалтаар С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ярьсан” гэдэг мэдээлэл бий. Тэгвэл хууль хяналтынхан тэрхүү 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Харин “олж уулзаад” уг хэрэгт гэрчийн хувиар асууж тодруулах бололтой. Ийм мэдээлэл улс төр, хууль хяналтынхны хүрээнд “нэвт” яригдаад эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)