Арабын Нэгдсэн Эмират улсад нэг өдрийн дотор бүтэн жилийн нийт хур тунадастай дүйцэх хэмжээний усархаг бороо орж нийслэл Дубай хот үерт автлаа.
Бороо даваа гарагийн үд дундаас эхлэн тасралтгүй орж орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 09:00 цагт хот хэдийн үерт автсан байв. Үерийн улмаас Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн талбай, ойролцоох хурдны замууд үерт автаж үйл ажиллагаа түр хугацаагаар зогсооход хүрсэн байна.
Үерийн нөхцөл байдал нийт нутгаар тархаж зарим хотуудад иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлаж, аюулгүй байдлын зөвлөмжийг хүргүүлжээ. Засгийн газар нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, төрийн албан хаагчдыг гэрээс нь ажиллуулахаар шийдвэрлээд байна.
Эх сурвалж: www.zms.mn