Н.Жаргалмаа
Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисстой АТГ ашиг сонирхол нэгтэй юу? сэдвээр Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төв мэдээлэл хийлээ.
Бүрэн цутгамал компани нь 2013 онд Сант сургуулийн өргөтгөлийн ажлын захиалгын дагуу хийж гүйцэтгэжээ. Гэтэл захиалагч тал ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, материалын зардал зэрэг төлбөрийн төлөөгүй ба эрүүгийн гурван хэрэгт буруутгасан байна. Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр залилан мэхэлсэн гэмт хэрэгт 756, хүний нэр хүндэд халдсан хэрэгт 413, чанаргүй барилга барьсан гэх хэрэгт 886 хоног нийт 2365 хоног яллагдагч, шүүгдэгч хэмээн шалгуулсан байна. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны тавдугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар дээрх хэрэгт холбогдолгүй гэдгийг тогтоож Б.Батдэлгэрийг цагаатгасан байна.
Захиалагч Сант сургуулийн зүгээс Бүрэн цутгамал компанийг хэлмэгдүүлж хуурамч хэрэг тохиж шүүхийн маргаан үүсгэж байх үед тухайн барилгын өргөтгөлийн ажлын “Голомт констракшн” компани хуурамч гэрээ үйлдэн улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай АТГ-д 2017 оны хоёр дугаар сарын 20-нд шалгуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийн хүртэл хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Тиймээс Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр иргэд олон нийтийн дэмжлэгийг хүсэж барилгачдын эрх ашгийг зөрчиж, хөдөлмөрийн үнэн зөвөөр үнэлэхгүй байгаа эрх бүхий байгууллагуудын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. Мөн тэрээр энэ сарын 22-26-ны хооронд АТГ-ын гадаа цуглаан хийж хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтыг олон нийтэд хуваалцана гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn