Парис хотноо 20-р зуунаас хойш уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Зөөгчийн гүйлт” тэмцээн арав гаруй жил завсарласны дараа дахин зохион байгуулагдлаа. Нийт 200 гаруй зөөгч оролцон дугуй тавцан дээрх тавьсан кофе, стакан дүүрэн ус, нарийн боовыг асгаж алдахгүйгээр хоёр км-ын зайнд гүйж уралдсан байна.
Энэхүү уламжлалыг эргэн сэргээсэн нь Олимпын наадамтай холбоотой жуулчдыг татах энтертайнмент үзүүлбэр байж болох юм. Учир нь зохион байгуулагч Парис хотын захиргаа сүүлийн жилүүд тэр дундаа цар тахлын үед зөөгчид маш сайн ажилласан гэдгийг онцолсон юм. Мөн үйлчилгээний салбарын ажилчдын ур чадварыг сонирхолтой байдлаар харуулахад ихээхэн анхаарсан гэжээ.
Уралдаанд зөөгчид уламжлалт ажлын хувцас болох хар өмд, цагаан цамцаар жигдрэн оролцдог. Тус тэмцээн хамгийн сүүд 2011 онд зохион байгуулсан байна. Түүний дараагаар ивээн тэтгэгчгүйн улмаас 13 жил завсарлаж ийнхүү энэ жил дахин зохион байгуулагджээ .
Эх сурвалж: www.zms.mn