Цахим спортын баг, тамирчдын холбооноос зохион байгуулж буй олон улсын тэмцээн энэ сарын 24-нд "Stepрe arena" цогцолборт болно. Энэхүү тэмцээн нь Монголд зохион байгуулагдаж буй анхны е-спортын тэмцээн ба дэлхийн түвшний тамирчид хүрэлцэн ирж байгаагаараа онцлогтой.
Цахим хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор е-спортын тамирчид олширсон. Үндэсний цахим спортын хороо нь баг, тамирчид руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна энэ удаагийн олон улсын тэмцээнийг санаачлан зохион байгуулж байна. Тэдний зүгээс энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаа юм. Тэмцээнд оролцохоор дэлхийн хэмжээний баг, тамирчид хэдийн Монгол Улсад хүрэлцэн иржэээ.
Цахим спортод олон төрлийн онлайн тоглоомуудыг хамруулан үздэг. Түүнчлэн улс орон бүр өөрсдийн онцлогийг тусгасан тэмцээнүүдийг илүүтэй зохион байгуулдаг учраас зохион байгуулагчидын зүгээс тэмцээнийг "PUBG Mobile" төрлөөр явуулахаар болжээ. Манай улсын цахим спортын баг, тамирчид анхны дэлхий аваргыг энэ төрлөөр авч байсан юм. Шилдэг 16 баг ирэх өдрүүдэд Степпе аренад лан хэлбэрээр өрсөлдөнө. Энэ тухай тамирчдын төлөөлөл "Монголдоо анх удаагаа гадаадын шилдэг багуудтай өрсөлдөх гэж байгаадаа баяртай байна. Өмнө нь тодорхой тэмцээнүүд болдог байсан ч бусад улсын шилдгүүдийг авчирч байсангүй. Түүгээрээ л онцлог байна. Гуравдугаар сарын 24-ний өдөр баг тамирчдаа дэргэдээс нь дэмжиж, илүү их кайфыг мэдрээрэй" хэмээн хэллээ.
Эх сурвалж: www.zms.mn