З.Батцэцэг

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ гэж  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Дэлхийн Бакугийн XI форумын үеэр мэдэгдлээ.  Энэ удаагийн Дэлхийн Бакугийн форум “Хагаран бутарсан ертөнцийг сэргээх нь” сэдэвтэй болж байгаа юм.  Мөн Н.Энхбаяр цөмийн зэвсгээс татгалзах нь бүх дэлхийн ирээдүйн чухал шийдвэр  юм. Бид том гүрнүүдийн барьцаанд орсон мэт санагдаж байна. Жижиг улс орнууд дуу хоолойгоо хүргэх ёстой. Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ. Өнөөдрийн хүндрэлээс гарах цорын ганц гарц бол энх тайван. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл илүү хариуцлагатай байх ёстой. Бид Олон туйлт ертөнцөд амьдрах ёстой" гэж нэмж хэлжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 55 (7299)