Б.Намуунаа

ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл газар авч, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд хүндрэлтэй байдал үүсээд байна. Энэ нь манай улсын хувьд шатахууны хомсдол бий болох эрсдэлийг дагуулж буй юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн шатахууны тасалдал өвөлжилт хүндрэх нэгэн шалтгаан болсон. Тэгвэл “Эрх чөлөө” ТББ-аас олон дээрх асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар, УИХ-ын гишүүд зудтай холбоотой асуудлаар иргэдийн хууран мэхэлж, олон нийтийн сэтгэл санааг хямрааж буйг эсэргүүцэж байна гэлээ. Тодруулбал, “Эрх чөлөө” ТББ-ын гишүүн, Төрийн соёрхолт Д. Сосорбарам “Улсын жилийн төсөв нь 27 их наяд төгрөг. Гэтэл нийт нутгийн хэмжээнд зудын хүндрэлийг давахад төсвийн мөнгө хүрэлцэхгүй байна хэмээн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Улсын төсвийн мөнгийг өөр зүйлд зарцуулчихаад нэн чухал үед мөнгөгүй гэдэг.   Эрх баригчдын энэ бодлогогүй, тооцоололгүй үйлдэл, болон дайн мөргөлдөөнөөс үүдэн шатахууны хомсдол үүсвэл иргэд, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа нэмэгдэх болно. Энэ улсыг татвар төлөгдөгчийн мөнгө  л тэжээж байна” гэв.

Эх сурвалж: www.zms.mn