Т.САЙХАН
“Зууны мэдээ” сонин гуравдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа гадаадад суугаа монголчуудаа урилаа. Тодруулбал, тэднээс монголд ид өрнөж, яригдаж буй бүсчилсэн хөгжлийн сэдвээр байр суурийг нь сонсож, 33 төлөөллийг урьж ярилцана. Ингэхдээ “Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлогод тогтсон журмын дагуу олон улс орон, олон талын төлөөллийг оролцуулна. Мөн жендерийн хувьд тэгш оролцоотой байх зарчмыг баримтална. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбоотой сэдвээр гадаадад суугаа монголчуудынхаа төлөөллийг урьж ярилцсанаа гуравдугаар сарын 7-ны дугаартаа нийтлэн уншигчдадаа хүргэх болно. “Зууны мэдээ” сонин 2024 оны анхны дугаарын "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа Монгол Улсын 33 Мөнх-Эрдэнийг онцлон тэдний байр суурийг хүргэж байсан. Харин хоёрдугаар сард Цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөллийг урьж, үзэл бодлыг нь олон нийтэд хүргэж байсан билээ.