Д.НАДМИД

 

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний банцүкэг зарлажээ. Энэ башё нэг ёкозүна, дөрвөн озекитойгоороо онцлог юм. Ёкозүна Тэрүнофүжи 14 дэхь башёдоо банцүкэг тэргүүлж байгаа нь энэ. Тэрбээр ярихдаа "Би Осакод 10 дахь түрүүгээ авахыг хичээж барилдана. Өнгөрсөн тэмцээнд 13 даваатай тэргүүлж чадсан. Тэмцээний дараа маш их ядарснаа мэдэрсэн. Гэвч өдөр бүр л хичээж бэлтгэлээ хийсэн. Үнэнийг хэлэхэд озеки нараас хэн нэг нь хурдхан ёкозүна болоосой. Өөр нэг аваргатай болмоор байна" гэсэн бий.

Сонирхуулахад шинэ озеки Котоновака барууны хоёрт жагссан байна. Тэр шинэ цолтой эхний башёдоо зодоглох бөгөөд дараагийн башё гэхэд нэрээ солих гэнэ.

Вакамотохара секиваке, Аби, Нишигики нар комүсүби цолоо эргүүлж авчээ. Монгол сүмочдоос дээд зиндаанд барилдаж байгаа озеки Киришима Б.Лхагвасүрэн, Хоошёорюү С.Бямбасүрэн нар болон үзэгчдийн дуртай бөх Ура, Мидорифүжи, Атамифүжи нарын энэ удаад хэрхэн барилдахыг харах үлдлээ. Энэ удаагийн башё ирэх сарын 10-нд эхэлнэ.

Эх сурвалж: www.zms.mn