Ц.НОРОВЖАМБАЛ
Усанд сэлэлтийн 11 дэх удаагийн Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Нью-Кларк хотод үргэлжилж байна. Тус тэмцээний 15-17 насны ангилалд ОУХМ Э.Эрхэс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 26.23 секундэд зайгаа туулж барианд орсноор Монголын дээд улсын рекордыг шинэчлэн тогтоов. Э.Эрхэс 15 настай. Түүний хувьд уралдаж буй ангилалдаа хамгийн залуу тамирчин нь ажээ. Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 21 тамирчин өрсөлдөж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)