Б.АЛТАНГЭРЭЛ
“Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос орон сууц захиалаад хохирсон иргэд мэдээлэл хийлээ. Шинээр ашиглалтад оруулахаар баригдаж байгаа болон баригдаж эхлэх гэж байгаа орон сууцанд иргэдээс боломжит нөхцөл танилцуулж захиалга авдаг. 5-10 хувийн урьдчилгаа төлбөр, таван жилийн хугацаанд хүүгүйгээр төлбөрөө төлнө гэх мэт таатай нөхцөл санал болгодог аж. Зарим нь төлбөрөө 100 хувь төлөөд байраа захиалсан ч барилга баригдахгүй олон жил болж, хохирсон иргэд 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийн урилга болон удирдамжийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Барилга хот, байгуулалтын сайд, хот болон дүүргийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст урилга хүргүүлнэ. Манай иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчин сул байгаагаас залилан мэхлэгчид даамжирч, иргэдийг олноор нь хохироож байна гэж хохирсон иргэдийн төлөөлөл хэллээ. Захиалагч Хорлоо, “Цагаан хаалга” цогцолбор хотхонд 2018 онд байр захиалаад өнөөг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Энэ хотхонд байр захиалсан 5000 иргэн орон сууцандаа ороогүй. Олон гадаадад ажиллаж цуглуулсан мөнгөөрөө орон сууц захиалаад байрандаа орж чадаагүй хохирсон иргэд төр засагт дуу хоолойгоо хүргэж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn