Б.ТУУЛ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэ ажлын хүрээнд ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах юм байна. Мөн  осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг хамтын ажиллагааг төлөвлөж ажиллах ажээ. 

  Эх сурвалж: www.zms.mn