Б.ТУУЛ

Эрхэм уншигч та сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Сар шинийн дараа хөдөө, холын аймгууд руу явах замын хөдөлгөөн сийрэг байна. Харин сар шинийн золголт хаврын тэргүүн сарын шинийн 15-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.  Хэдийгээр шинэлэх золгох, ёс хот айлын хувьд шинийн 3-наар  дуусаж, “цагаалга” буюу идээ тавагаа хурааж сар шинэ дуусдаг ч  хол, ойр суугаа  аав ээж, ахан дүүстээ золгохоор хүлгийн жолоо залж буй хүмүүс олон байна. Энэ золголт шинийн 15-ын хүртэл үргэлжлэх бололтой.

Харин хөдөөгийн малчдын хувьд ойрын өдрүүдэд цаг агаар, цас зудын хүндрэлд амаргүй өдрүүдийг туулж байна. Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд хөдөөгийн малчдад халуун сэтгэл, хэрэгцээт зүйлсээр туслахаар мөн "Хандивын аян" өрнүүлж, холын замд гарч буй хүмүүс бас цөөнгүй байна. Эрхэм та ч бас малчин ах дүүс, аав ээж, найз нөхөдтэй бол цас, зудтай энэ амаргүй өдрүүдэд халуун сэтгэлийн дэм болж, хаврын нүүдэл, мал төллөлтөндөө бэлтгэх ажилд нь тусалж, байгалийн гамшиг, цас зудыг хүндрэл багатай даван туулахад нь туслаарай. 

 

 Эх сурвалж: www.zms.mn