П.Болормаа
Иргэний Зориг ногоон намаас улс төрийн 37 намын 35 нь нэгдэж ажиллахыг уриалан хэвлэлийн бага хурал хийлээ. Одоогий байдлаар 10 орчим нам нэгдээд байна. Энэ сарын 21-ний өдөр бүх намыг дугуй ширээний ярилцлагад оролцохыг уриаллаа. Мөн дугуй ширээний ярилцлага нь хэвлэл мэдээллээс хаалттай журмаар явагдахыг мэдэгдлээ.Уг ярилцлага нь улс төрийн нам, хороонуудыг хоорондоо нэгдэж сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцэх ажээ. Тодруулах асуудлыг ярилцлагын дараа яриа өгнө гэж Иргэний Зориг ногоон намын дарга Б.Батбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Эх сурвалж www.zms.mn