Н.ЖАРГАЛМАА

 

Хойд Солонгосын зэвсэглэл бүс нутгийн дарангуйллын эсрэг Япон улс эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд Хойд Солонгостой дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаа талаар энэ долоо хоногт парламентын хуралдааны үеэр ерөнхий сайд Фумио Кишида мэдэгджээ.

Бүс нутгийн аюулгүй байдал энх тайвны төлөөх тэдний дээрх үйлдэлд АНУ, Вашингтон дэмжин бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Япон улс Хойд Солонгостой дан ганц бүс нутгийн аюулгүй байдал бус хүний эрхийн асуудалд мөн онцлон анхаарч хэлэлцэх хүсэлтэй байна. АНУ-ын хүний эрхийн асуудал хариуцсан онцгой элч болох Жули Тернер “Хоёр орны хэлэлцээр хэр хэмжээнд өрнөх талаар миний бие Японы засгийн газрыг төлөөлөх боломжгүй. Харин АНУ-ын зүгээс Хойд Солонгостой ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ нь ижил зорилго бүхий улс орнууд болон ойрын холбоотнуудад хамааралтай гэж бодож байна” гэжээ.

Япон ч ерөнхий сайд Фумио Кишида дөрөвдүгээр сард болох Өмнөд Солонгосын сонгуулиас өмнө буюу гуравдугаар сарын 20-нд айлчлахаар болсон талаар  тус улсын хэвлэл мэдээлэл хэрэгсэл “Fuji” телевиз мэдээлсэн юм. Тэд Хойд Солонгостой хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтыг дээрх айлчлалаас өмнө хийх өндөр магадлалтай байна. Энэ удаагийн Япон, Хойд Солонгосын өндөр хэмжээний уулзалт нь 2002 онд ерөнхий сайд асан Жунитиро Коизуми, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир нарын уулзалтын дараах дээд хэмжээний уулзалт болох юм. Мөн АНУ-ын төлөөлөгч Япон улс нь Хойд Солонгостой харилцах харилцаандаа Өмнөд Солонгосын нөхцөл байдлыг тусгах хэрэгтэйг онцолжээ. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал болон Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлыг хоёр солонгостой гурвалсан хамтын ажилгаагаа хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга зам юм. Гэвч энэ нь төдийлөн амар биелэх зүйл биш гэдгийг ерөнхий сайд Фумио Кишида тодотгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)