Н.Жаргалмаа

"Эе эвт монгол бахархалт эхчүүд" ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг "Богд хаант Монгол улсын эх дагина Дондүвдуламын мэлмий нээсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Бидний зүгээс өв уламжлал түүхээ хамгаалж, эх дагина болсон хатныхаа ойн өдрийг олноороо тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг хүргүүлж байна. Бид өнгөрсөн 2022 оноос эхлэн гудамж талбай, нийтийн тээврээр зар сурталчилгааг түгээх ажлыг хэрэгжүүлсэн. Гэвч энэ ажил маань нийт ард түмэнд төдийлөн сайн хүрсэнгйү. Тиймээс зохиолч С.Баярсайханд хамтран ажиллах саналыг хүргүүлснээр түүний Төрийн амь туужаас сэдэвлэн бүтээсэн Тамгатай төр тайз дэлгэцийн бүтээлийг нийт ард түмэндээ хүргүүлэхээр бэлтгэлээ. Богд Хаант засаглал нь Монгол Улсын түүхэн онцгой нэгэн цаг үе билээ. Тиймээс энэ түүх өв уламжлалаа олон түмэн минь танин мэдэж ухаараасай хэмээн хүсэж байна" гэлээ. 

Эх сурвалж: www.zms.mn