П.АМГАЛАН

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар аймгийн Засаг даргад И.Доржсүрэнг Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж байна. 

Төгссөн сургууль:

-1995 онд Арвайхээр сумын 10 жилийн  хоёрдугаар дунд сургууль,

-1999 онд Цагдаагийн дээд сургууль,

-2008, 2011 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

 Ажилласан байдал:

-1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч

-2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч

-2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын  Хууль зүйн хэлтсийн дарга

-2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

-2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх

-2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч

-2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn