Т.САЙХАН

Хоёр хоногийн өмнө намрын ээлжит чуулган хаалтаа хийсэн.  Хаалтын чуулганаар "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлэх тогтоолын төслийг баталсан юм.  Тэгвэл УИХ ээлжит  бусаар хуралдахаар төлөвлөжээ. Ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар төлөвлөсөн ч одоогоор албан ёсны захирамж гараагүй байна.  Энэ чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй уялдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ. 

Эх сурвалж:www.polit.mn