ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Цагаан дэвийн рашаан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байдаг бөгөөд өмнө нь Лянхуа булаг гэдэг байсан аж. Энэ рашаан нь дотор, ходоод гэдэс, нойр булчирхайд сайныг судалгаагаар тогтоожээ. Ялангуяа, элэгний В, С вирусыг сайн эмчилдэг учир дулааны улиралд хүмүүс зорин ирж 7-14 хоног уудаг хэмээн нутгийн иргэд ярьж байлаа. Мөн хотоос ч хүмүүс саваа өгч явуулан авчируулж цай, хоолондоо хэрэглэдэг гэж байв. Монголчууд бид гурван есийг гунан үхрийн эвэр хуга хөлдөнө гэдэг. Тэгвэл гурван ес эхэлсэн энэ үед Цагаан дэвийн рашаан хоёр захаараа цас, мөсөөр хучигдсан ч голдоо ногоон өвстэй байгаа нь байгаль ямар үзэсгэлэнтэйг гайхуулах мэт.

2024.01.12-ны 17:40 цаг.

Эх сурвалж www.zms.mn